Сансрын эрдэм хотхондоо
Санасан чи минь сайн сууна уу
Сансрын тойрог миний тойрог
Сайхан бүхэн эргэн тойронд
Харуул уудам нутгийн хүү
Хүрээ хотдоо сайн сууна аа
Баян зүрх дүүрэг бидний дүүрэг
Байгаа бүхэнд сэтгэл дүүрэн
Цээжийг минь нал зүрхийг минь сонс
Чамайг гэнэ цохилтын сонс
Итгэл дүүрэн намайг л сонс
Энгэртээ наая зүрхийг минь сонс
Тэвэр дүүрэн улаан нар
Тэнгэр мишээн мандахдаа
Тэврэлт бүр чинь дулаахан
Тэмүүлсээр ирлээ би чамдаа
Хайртай гээд чангаар тэврийн хүлээсэн өдрийн тоогоор
Хацар дээр чинь зөөлөн үнсий шөнийн оддын тоогоор
Зөн совиндоо хөтлөгдөн шөнийн тэнгэр оддын доор
Зогсохдоо ч би жаргалтай гэрийн чинь гадаа цонхны доор
Хайртай гээд чангаар тэврийн хүлээсэн өдрийн тоогоор
Хацар дээр чинь зөөлөн үнсий шөнийн оддын тоогоор
Зөн совиндоо хөтлөгдөн шөнийн тэнгэр оддын доор
Зогсохдоо ч би жаргалтай чамтай хамтдаа моддын доор
Би чамайг санасан би чамайг санасан дэндүү их санасан
Чи дэргэд байсан миний дэргэд байсан мөч бүхнээ би хайрласан
Миний баяр баясал миний баяр хөөр чи л юм байна
Чи дэргэд байвал миний дэргэд байвал мөч бүхнээ би хайрлана аа
Хайртай гээд чангаар тэврийн хүлээсэн өдрийн тоогоор
Хацар дээр чинь зөөлөн үнсий шөнийн оддын тоогоор
Зөн совиндоо хөтлөгдөн шөнийн тэнгэр оддын доор
Зогсохдоо ч би жаргалтай чамтай хамтдаа моддын доор